Тайваний нийслэл Тайпэй хотоор зочилсон тэмдэглэл 台北市國立故宮博物院
Эх орноосоо хол байхдаа тухайн орныхоо ёс заншил, газар нутаг, онцлог зүйлсийг аль болох ихэнхийг нь үзчих юмсан гэсэн далд хүсэл хэн бүхэнд төрдөг байх. Миний хувьд нэгэнтээ амьдарч буй хот Тайваний нийслэл биш өөр хот ч (Каошүнг 高雄) бас өөрийнхөө хэмжээнд тодорхой хэмжээний газруудыг үзсээр л явна. Гэхдээ нэг давуу тал нь Тайвань арал нь жижиг юм даа.