Тайваний Тай Нан хотын ЧиМэй музейгээр аялсан нь 台南市奇美博物館
ЧиМэй музей нь Тайваны Тайнан хэмээх хотод байх ба уг хот нь Тайвань арлынхаа баруун өмнөд хэсэгт, далайн эргийн дагуу байрлана. Миний байрлаж буй Каошүн хотоос хойш машинаар бол цаг орчим галт тэргээр 1 цаг 20 минут явж байсан шиг санаж байна. Каошүн хотоос энгийн галт тэргээр 63 тайвань доллар төлөөд явна.
Уг музей нь Тайваниар зогсохгүй дэлхийд өөрийн үзмэр, архитектур шийдлээрээ алдартай дотоодын болон гадаадын жуулчдын зорин очдог нэгэн гайхалтай газрын нэг юм.
Уг музейн сонирхолтой нэг зүйл нь тус үзмэрийн газар нь улсынх биш бөгөөд хувь хүний музей ажээ. Үүнийг анх сонсчихоод хэсэг шоконд орж билээ. Хэдэн 10 тэрбум доллараар үнэлэгдэх энэ уран зураг, үзмэрүүдийг хараад та ч бас гайхах нь гарцаагүй.
ЧиМэй музей 1992 онд байгуулагдсан бөгөөд Тайваний тэрбумтан Shi Wen-long өөрийн хувийн үзмэрээр байгуулжээ. Форбс сэтгүүлээ гаргасан тэрбумтны жагсаалтад багтсан эрхэм бөгөөд Чи Мэй хэмээх корпорацийн эзэн ба 2018 онд 90 насыг зооглож буй юм.
Дотор талд зураг дарах хориотой тул зураг дарж чадаагүй ч гадна болон дотор талын ганц 2 зургийг дор оруулав.
Энэ музейг анх хараад хамгийн түрүүнд төрсөн сэтгэгдэл гэвэл гадна талын тохижолт байсан бөгөөд музейн төв байрыг тойрон ногоон байгууламж, нуур цөөрөм, гүүр гэх мэт ирсэн хүмүүсийн нүдийг хужирлах тохижолт маш цэвэрхэн байдал зэрэг нь өөрийн эрхгүй нүдэнд тусна. Дараагийн нэг зүйл бол төв байрыг нь хараад хамгийн түрүүнд АНУ-ын засгийн ордон Цагаан ордонг санагдуулам маш сайхан барилга нь хүмүүсийн сэтгэлт хоногшддог ажээ.
Уг музейг үзэхэд нэг 150 тайвань доллар төлөх бөгөөд оюутан бол үнэмлэхээ үзүүлээд 100 доллараар орох боломжтой. Дотор талын зохион байгуулалт маш сайтай бөгөөд цэвэрхэн үзэгчдийн ая тухыг бодсон амрах суудал, газар, ресторан, бэлэг дурсгалын дэлгүүр гэх мэт бүх зүйл нь үнэхээр хүмүүсийн сэтгэлд нийцэхээр тохижуулсан байдаг.
Тус музей нь 2 давхар бөгөөд нэг давхрын баруун гар тал тэр чигээрээ байгалийн музей бөгөөд дэлхий дээрх бүс бүслүүр, тив эх газрыг онцлогийг харуулсан амьтадыг тус тусад нь ялгаж чихмэл болгон үзүүлсэн бөгөөд маш их амьтад, чулуулгийн үзмэрүүдтэй.
Түүнээс гараад тэрдавхартаа зүүн гар талд дэлхий дахинд оршин тогтнож байсан эзэнт гүрнүүдийн түүх, эдэлж хэрэглэж байсан зүйлсийг харуулсан бүх төрлийн тэр үед хэрэглэж байсан хувцас, зэр зэвсэг, эдэлж хэрэглэж байсан зүйл сайх бөгөөд. Эртний ром, Грек, хятадын Мин, Чин, Их монгол, ойрхи дорнод дахинд хүчирхэг болж байсан лалын улсууд, Энэтхэг, одоогийн Филиппин, Индонези, Япон, Солонгос улсын нутаг дэвсгэрт үүссэн төрт улсуудын түүхийг тусгай тайлбартайгаар үзмэрүүдтэй харуулна. Монгол хүн болсон хойно Монголынхоо эзэнт гүрнийг хэрхэн харуулсныг үзэх гэж хайж явсны эцэст нэгэн буланд нум сум харваж буй морьтой хүний том үзмэрээс өөр зүйл байхгүй байгаад үнэхээр сэтгэл гонсгор үлдэв. Бусад эзэнт гүрнүүдээс хамаагүй том, хүчирхэг эзэнт гүрнийг байгуулсан байтал монголын талаар ямар ч мэдээлэл бараг байхгүй нэг морьтой хүнээс өөр юмгүй байхаар эвгүй л юм билээ. Гэтэл Тэр Европийн эзэнт гүрнүүдийн хаант улсуудын хувцас нэг муу чинжаал хутга, бамбайгаас өгсүүлээд, буу шийдэм, бүгдийгнь байршуулж тайлбарласан атлаа Монголын талаар олигтой мэдээлэл байхгүй байгаад жаахан урам хугарав. Бидний талаар маш бага мэддэг юм байна гэж бодоо л өнгөрлөө.
2 давхарт нь нэг талдаа битүү уран зураг, барималын үзмэрүүд байх бөгөөд тэр бол үнэхээр гайхалтай. Би өөрөө уран зураг ойлгохгүй тул баахан харж шогшрохоос өөр юм хийсэнгүй дэлхий дээр ганцхан хувь байх зураг, цөөхөн хвь хэвлэгдсэн хуулбар зургууд байх бөгөөд зөвхөн нэг зураг нь хэдэн тэрбумаар үнэлэгдэх аж. Мөн уран баримал энд байрлана. Арван жилдээ дүрслэх урлагийн номноос харж байсан баримал, уран зурагууд бүгд энд байж байх нь тэр. 17, 18, 19 дүгээр дэлхийн сонгодог бүтээлүүд хэдэн зуун зургуудыг тайлбартайгаар байршуулжээ. Ингэж явахдаа СУИС юмуу Дүрслэх урлагийн оюутнуудыг авчирч үзүүлэх юмсан гэсэн далд хүсэл төрж байлаа кк.
Уран зураг дууссаны дараа дараагийн хэсэг бол хөгжмийн зэмсгийн үзмэрийн талбар бөгөөд энд дэлхийн улс үндэстнүүдийн бүхий л төрлийн хөгжмүүд, түүхэн хөгжлөөрөө байж байх нь тэр. Энд лавтай морин хуур байгаа гэж хайсан ч бас л байсангүй. Үнэхээр биднийг дэлхий ч тоохгүй, бид бол сураггүй ард түмэн болсон гэдгээ энэхүү музейгээс гарахдаа ойлгосон доо.
Боломж бололцоо гараад энэхүү хотод ирсэн тохиолдолд уг музейгээр зочлоход алдах юмгүй, нүд хужирлах зүйл ихтэй, сайхан газар мөн байх дамжиггүй.

Comments
Post a Comment