ХЯТАДЫН ЦАЙНЫ ЁС

Хятадуудын цай уух соёл нь маш эрт 3000 жилийн тэртээгээс цайны мод тарьж байсантай холбон яригддаг. Хятад нь цайны түүх соёлоороо дэлхийд нэгдүгээрт бичигддэг, цайны асар их баялагтай бөгөөд 300 гаруй нэр төрлийн цайт ургамал ба цай байдаг гэсэн судалгаа байдаг. 


Эдгээр цайнууд нь хүний биед үзүүлэх нөлөөлөл, тариалах хугацаа, хадгалах горим, чанараас шалтгаалж үнэ ханш нь кг нь 1000 төгрөгний цай байхад, зөвхөн нэг грамм нь 100000 төгрөгний үнэтэй цай ч байдаг байна. Хятадууд урт насалдаг хамгийн том шалтгаан нь тайван сууж цай уух, хөдөлгөөн хийх гэж үздэг. 


XVII зуунаас эхлэн Хятадын цай дэлхийн олон орноор түгэн тархжээ. Одоогоор Хятад улсын Юннан, Гуандун зэрэг таван мужид цайны тариалан, цайны аж үйлдвэр ихээр хөгжсөн байдаг. Хятадын цайны тэнхим /цайны газар/ маш өвөрмөц эртний маягийг хадгалдаг бөгөөд  Шанхай, Гуанжоу зэрэг газарт хэдэн зуун  хүн  зэрэг цай уух том том цайны газрууд байдаг .


ОРГАНИК ЦАЙ


Comments

Popular posts from this blog

Гуанжоу хотийн томоох зах, газруудын хятад нэршил

Автомашины эд анги 汽车零件