Тайваньд өнгөрүүлсэн мөчүүд-Каошүн хотын Хайрын гол 爱河

Каошүн хот нь Тайваны баруун өмнөд хэсэгт орших томоохон боомт хот болохыг өмнөх бичвэртээ дурьдаж, далайн эрэг орчмын жуулчид болон хүмүүсийн очих дуртай газраар явсан бяцхан танилцуулгыг хийсэн. Тэгвэл энэ удаа тус хотын мөн далайн эргийн тэр чиглэлд, ойролцоо орших Хайрын гол гэж нэрлэгдсэн, үдэш оройд хосууд, жуулчид болон залуучуудын очих дуртай нэгэн газраар явсан зарим нэг зургийг тайлбартай нь оруулья.


Хайрын гол нь Каошүн хотын дундуур урсдаг том гол бөгөөд манайхаар бол Сэлбэ голтой төстэй гэхдээ том бөгөөд 12 км урсаж бидний өмнө дурьдсан далайн боомтод ирж их далайд нийлдэг. Олон жилийн өмнө аж үйлдвэржилт, хүний зохисгүй үйл ажиллагаанаас болж нэлээд бохирдсон боловч сүүлийн жилүүдэд байгаль орчноо хамгаалах, усыг бохирдуулахгүйн тулд хотын захиргаанаас дорвитой арга хэмжээ авсны үр дүнд өнөөдөр энэ голын бохирдол байхгүй болж голын 2 талаар аялал жуулчлалын бүс болгон тохижуулсан байна.

Энэ голын эргийг даган хотын төвийн хөл хөдөлгөөн ихтэй бүсүүд байрлах тул зориуд тус голын 2 эргээр амралт зугаалгад зориулсан худалдаа, наймаа, жуулчлад зориулсан хөшөө дурсгал, зураг авахуулах газар, томоохон зочид буудлууд мөн оройд гудамжны тоглолт, төрөл бүрийн хөгжмийн жанраар дугарч үнэхээр л алхаад явж байхад намуухан хөгжим эгшиглэж нэрэндээ таарсан зохицлийг бий болгож буй мэт санагдах аж.

Хайрын гол нь 爱河  далайд цутгах хэсэгт энэ хотын гол усан боомт нь байрлах бөгөөд энд Каошүн хотын нүүр царай болсон 85 давхар Sky Tower байрлана. Энэ нь хамгийн өндөр барилга бөгөөд энэ хотын нүүр царай болж явдаг билээ.
Мөн үүний хажууд зэргэлдээ архитектурын өвөрмөц шийдэл бүхий намхан том хэмжээний барилга байх бөгөөд энэ нь хотын үзэсгэлэнгийн танхим буюу манайхаар бол Мишээл экспо шиг байнга төрөл бүрийн үзэсгэлэн худалдаа, бусад арга хэмжээнүүд болж байдаг.
Хайрын голын орчмыг үзэхийг хүсвэл оройхон ирвэл үзэсгэлэнтэй харагдаж, та төрөл бүрийн худалдаа, хөгжим, кофе, пиво ууж голын эрэг дээр ярилцан суух нь бас нэгэн сонин мэдрэмжийг таньд үлдээх нь дамжиггүй. Ингээд тус голын эргэн тойрон дахь шөнийн байдлыг зургаар хүргь?






Comments

Popular posts from this blog

ХЯТАДЫН ЦАЙНЫ ЁС

Гуанжоу хотийн томоох зах, газруудын хятад нэршил

Автомашины эд анги 汽车零件