Тайваний нийслэл Тайпэй хотоор зочилсон тэмдэглэл 台北市國立故宮博物院

Эх орноосоо хол байхдаа тухайн орныхоо ёс заншил, газар нутаг, онцлог зүйлсийг аль болох ихэнхийг нь үзчих юмсан гэсэн далд хүсэл хэн бүхэнд төрдөг байх.
Миний хувьд нэгэнтээ амьдарч буй хот Тайваний нийслэл биш өөр хот ч (Каошүнг 高雄) бас өөрийнхөө хэмжээнд тодорхой хэмжээний газруудыг үзсээр л явна. Гэхдээ нэг давуу тал нь Тайвань арал нь жижиг юм даа.

Тайпэй хот нь арлынхаа хойд захад орших бөгөөд эндэхийн бүх хотууд хоорондоо энгийн болон хурдан галт тэрэг, хурдны замаар холбогдсон тул аялахад нэг их тийм удаан цаг зарцуулахгүй. Миний амьдарж буй газраас Тайпэй хүрэхэд хурдны галт тэргээр 2 цаг гаран, автобусаар явахад 4-5 цаг яваад л хүрчихнэ.

Тайваний нийслэл Тайпэй хот нь хамгийн том хот нь бөгөөд үзэж харах юм ихтэй боловч энэ удаа зөвхөн үндэсний музей, алдарт хамгийн өндөр 101 давхар барилга дээр гарч эргэн тойрныг тольдлоо.
Эхлээд бид өглөө эртхэн босож 7 хагас гэхэд Каошүн хотын ЗуоИнг төв вогзал дээр ирсэн бөгөөд эндээс хурдны галт тэргэнд 1445 тайвань доллараар тасалбар бичүүлэв. Хурдны галт тэрэг үнэхээр сайхан юм., утсаа ороодож байх 2 цагийн хооронд Тайпэй хүрэв. Цагаан сарын дараа байсан болохоор маш их хүнтэй, тасалбарын олдоц тун муутай байлаа.

Эхлээд бид National palace museum буюу үнлэсний төв музейг нь үзэв. Тайваньд 1965 оноос ажиллаж эхэлсэн ба музейн анхны шав нь эх газрын хятадад 1925 онд Бээжинд тавигдсан байна. Тайваньд явж байхад хот болгон маш том том музейнүүдтэй байх бөгөөд нэг хотод ойролцоогоор 3 дээш томоохон музей заавал байх юм. Тайпэйд бол энэхүү музейгээс гадна төстэй нэртэй Taipei national museum of history, National Taiwan Museum өөр бусад маш олон ийм газар байх нь аялал жуулчлалыг хөгжүүлэх гэсэн бодлого болов уу гэж бодож явлаа.
Уг музейг гаднаас нь харахад жижиг уулын өвөрт битүү ногоон модон дотор байх бөгөөд эртний сүм хэлбэрийн загвараар баригдсан цагаан, саарал барилга байлаа. Энд дотоодын хүүхэд, найз нөхдөө дагуулсан хүмүүс маш их байх юм.

Энд 3 давхар бөгөөд ихэнхдээ хятад маягийн шаазан вааран, эдлэл, Тайвань арлын иргэдийн дээр үед эдэлж хэрэглэж байсан эд зүйлс байх бөгөөд миний хувьд хэсэг явж байгаад сонирхолгүй санагдсан тул тэгэсгээд орхив. Энд хамгийн гол Чингис хааны хөрөг зургийн эх хувь байдаг гэж сонссон тул түүнийг амьхандаа харчих гэж үзсэн боловч бас л байсангүй. Эсвэл нөгөө музейд нь байдаг би л андуурсан болж таарав уу гэж бодов. Гэвч тэнд Чингис хааны холбоотой нууц товчоо, Хубилай хааны үеийн хатадын зураг бүхий номнууд байлаа. Тайвань нь шүрээр алдартай тул төрөл бүрийн чулуугаар хийсэн шүр, шаазан эдлэл, толгойн гоёл, эмэгтэй хүний чимэглэл, хятадын уран зураг, калиграф гэж бид нэрлэдэг ханзны уран бичлэгийн бүхэл бүтэн танхим байдаг.
Уг музейг маш их хүмүүс үзэх бөгөөд, жаахан хүүхдүүдээ дагуулан аав, ээж нь үзмэрүүдийг тайлбарлан явах нь үнэхээр сайхан санагдсаныг нуух юун.












Энэ музейг үзсэний дараа бид Тайваний бэлэг тэмдэг болсон алдарт101 давхар барилгыг зорив.  Дээш гарахын тулд нэг хүн 600 тайвань доллар, оюутан бол үнэмлэхээ үзүүлээд 540 доллар төлөөд уг барилга дээр гарна. Барилга дээр гарах гэсэн жуулчид маш их байдаг. Уг барилга 2004-2010 оны хооронд дэлхийн хамгийн өндөр барилгад тооцогдаж байсан ч өндөр барилгууд дараалан баригдсанаар зайгаа тавьж өгчсөн ч дэлхийн өндөр барилгуудын жагсаалтанд байсаар байна.
Барилгын хувьд 1999-2004 оны хооронд баригдсан, 509,2 метр өндөр, 5 үе бүхий бүтэцтэйгээр баригджээ. Жуулчид ихэвчлэн 88, 90 давхарт нь гарах бөгөөд дээшаа гаргадаггүй юм байна. Эндээс Тайпэй хотыг харахад тал бүр тийш алган байгаа мэд хотыг харах ч хэрвээ та манантай үед очвол тийм их зүйлийг харж чадахгүй. Бас нэг сонирхолтой зүйл тус барилгын цахилгаан шат юм. Маш хурдан дээш доош буух бөгөөд ерөөс доороос, дээш 90 давхарт гарахад 30 орчим секунд шаардагдах ба хэт их хурднаас шалтгаалж 2 чих шуугиж шат зогсох үед шуугисаар л ккк, эвгүй оргисоор л

88 давхарт нь хаш, шүрэн эдлэл болон бэлэг дурсгалын дэлгүүр байдаг тул тэрүүгээр ороод гарав. Монгол хүн болсон хойно ганц хөөрөгний толгойг харсаар л. Гэвч эндэхийн шүрний үнэ үнэхээр үнтэй юм 10 сая, 30 сая, 50 сая, 80 сая, 120 сая гээд л талийж өгөх нь тэр, тэгж тэгж тэндээс түлхүүрийн оосор авлаа кккк.
Уг барилгын доод давхрууд болох 1, 2, 3, 4, 5 давхрууд тэр чигээр брэндийн дэлгүүрээр дүүрэн байх бөгөөд энэ хэсэг бол хотын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй эргэн тойрон дэлгүүр, худалдаа, оройд жуулчдад зориулсан тохижуулсан гудамжинд төрөл бүрийн урлагийн үзүүлбэр болдог.






Comments

Popular posts from this blog

ХЯТАДЫН ЦАЙНЫ ЁС

Гуанжоу хотийн томоох зах, газруудын хятад нэршил

Автомашины эд анги 汽车零件