Муу сурлагатнуудаас ухаантнууд төрдөг


Дэлхийд нэр алдраа цуурайтуулсан Альберт Эйнштейн дунд сургуульд муу сурдаг байсныг бараг хүн бүр сонссон байх. Харин гарамгай физикчийн хувь заяа хосгүй гайхалтай биш ч, зүй ёсны тохиол байсныг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Сурлага сайн байх нь оюуны өндөр түвшинтэйн нотолгоо бус, харин ч эсрэгээр байдгийг Францын Пуатье их сургуулийн эрдэмтэд нотолжээ.


Сурлага сайн байх нь мэдлэгийн түвшин өндөр болохыг, харин алдаж онох нь боловсролгүйн шинж тэмдэг гэдэг түгээмэл төөрөгдлийг няцаасан байна. Энэ төөрөгдөл чадавхитай сурагч, оюутнуудыг багагүй шаналгаанд оруулж, тэд алдаа хийхээс айдаг болж эхэлдэг аж. Францын сэтгэл судлаачид зургадугаар ангийнхныг оролцуулан гурван туршилт явуулжээ. Эхний шатанд сурагчдад үг хувиргах маш хүнд даалгавар өгсөн байна. Дараа нь хүүхдүүдийг хоёр бүлэгт хуваажээ.



Эхний бүлгийн хүүхдүүдтэй сурна гэдэг маш энгийн зүйл дээр алдахгүй, азгүйтэхгүйгээр явахад хэцүү тухай ярилцсан байна. Хоёрдугаар бүлгийн хүүхдүүдийг судлаачидт айвшруулалгүй, зүгээр л өгсөн даалгаварт гаргасан алдааны талаар ярилцжээ. Төгсгөлд нь зургадугаар ангийнхан оюуны чадавхийг шалгасан тест бөглөсөн байна.


Хүнд даалгаврыг хийж чадаагүй гэж сэтгэлээр унаагүй эхний бүлгийн сурагчид гаргасан алдаандаа сэтгэл гонсойсон хүүхдүүдээс хамаагүй өндөр оноо авчээ. Түүгээр зогсохгүй, тэдний оюуны чадавхи тест авахын өмнө ямар ч даалгавар гүйцэтгээгүй хяналтын бүлгийн хүүхдүүдээс илүү байжээ.


Дараагийн хоёр туршилт эхний туршилтын дүнг нотолсон байна. Сүүлийн хоёр туршилт хоорондоо төстэй, зөвхөн сурагчдын оюуны чадавхийн тестийн оронд ойлгох чадварыг шалгасан байна. Ингэхэд алдлаа гэж санаа зовохгүй бол алдаа хийх ашигтай болж таарчээ. Гэхдээ алдаандаа дөжирч болохгүй, үүнээс зайлсхийх хэрэгтэй. "Муу сурлагатан, залхуу" гэсэн нэр хаягтай болох нь сурлагын амжилтыг бууруулж, суралцагчдын оюуны чадавхийг муутгадаг гэж мэргэжилтнүүд ярьж байна.


Урьд нь Америкийн сэтгэл судлаачид шинжлэх ухааны зүтгэлтнүүд голдуу алдартай 400 хүний намтрыг судалсан байна. Тэдний талаас илүү хувь нь буюу 240 нь дунд сургуульд байхдаа ангийнхаа тааруу сурлагатнуудын тоонд орж байжээ. Тийм "муу сурлагатнууд"-ын тоонд Чарльз Дарвин, Блез Паскапь, Альберт Эйнштейн, Исаак Ньютон нар оржээ.


Ньютон залхуу, тэнэгээр сургуульдаа цуутай нэгэн байжээ. Эцэг, эх нь түүнийг "сурах чадваргүйн" улмаас сургуулиас нь гаргахаас өөр аргагүй болсон байна. Орчин үеийн физикийн гол төлөөлөгч, Нобелийн шагналтан Апьберт Эйнштейн багадаа хөгжлийн хоцрогдолтойд тооцогддог байжээ. Тэрбээр хожуу хэлд орж, явж сурсан бөгөөд дунд сургуульд нэг ангийнхнаасаа насаар ах байсан гэдэг.


Тэрбээр муу сурдаг байсан болохоор 15 настай сургуулиас хасагдсан байна. Ирээдүйн суутан ижил дуудлагатай үсгийг ялгаж чаддаггүй учир чөлөөтэй уншиж, бичиж чаддаггүй байжээ. Дашрамд хэлэхэд, ийм бэрхшээл зөвхөн хөгжлийн асуудалтай хүүхдүүдээс төдийгүй, ирээдүйд нэрд гарсан авьяаслаг хүмүүсээс ч илэрдгийг судлаачид аль эрт тогтоосон байна. Британийн тэрбумтан, "Virgin" корпорацийг үүсгэн байгуулагч Ричард Брэнсон бас тийм өвчтэй байжээ.


Ийм өвчтэй хүүхдүүд шаргуу, хөдөлмөрч байж, оюун ухаанаа хөгжүүлж дипломатч байх зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ бүх дадал насанд хүрсэн хойно нь тэдэнд илүү давуу байдлыг олгодог байна. Илэрхий авьяастай хэрнээ яагаад ч юм муу дүн авдаг сурагчид залхууд тооцогддог. Үнэхээр тийм болов уу? Сэтгэл судлаачид авьяастай хүүхэд тааруу сурахад хүргэдэг залхуурлаас гадна хэд хэдэн шалтгааныг тодруулжээ.


Нэгдүгээрт, үнэхээр уйтгартай байх. Авьяаслаг хүүхдүүд үе тэнгийнхнээс илүү гүн сэтгэж, шинэ мэддэгийг түргэн өөрийн болгодог. Сургалтыг хүндрүүлж, гүнзгийрүүлэхийн тулд тэдэнд шинийг нээх боломж олгож, оюуныг нь байнга ачаалах хэрэгтэй байдаг. Илэрхий авьяастай хэрнээ яагаад ч юм муу дүн авдаг сурагчид залхууд тооцогддог. Үнэхээр тийм болов уу? Сэтгэл судлаачид авьяастай хүүхэд тааруу сурахад хүргэдэг залхуурлаас гадна хэд хэдэн шалтгааныг тодруулжээ.


Нэгдүгээрт, үнэхээр уйтгартай байх. Авьяаслаг хүүхдүүд үе тэнгийнхнээс илүү гүн сэтгэж, шинэ мэддэгийг түргэн өөрийн болгодог. Сургалтыг хүндрүүлж, гүнзгийрүүлэхийн тулд тэдэнд шинийг нээх боломж олгож, оюуныг нь байнга ачаалах хэрэгтэй байдаг.


20-30 сурагч нэг зэрэг сурах ёстой дунд сургуулийн дундчилсан хөтөлбөр тэдэнд тохирохгүй нь ойлгомжтой. 7-10 насны хүүхэд тэвчиж суух нь амаргүй хөдөлмөр юм. Тун удахгүй тэд сургуульд явах нь цаг үрсэн дэмий ажил, хичээл мэдлэгийг нь тэлэхгүй болохыг ойлгож, сурах эрмэлзэл нь бүр мөсөн алга болдог.


Авьяаслаг сурагчдад тулгардаг бас нэг асуудал бол хөгжлийн тэгш бус байдал юм. Авьяаслаг хүүхдүүдийн оюун ухаан бусдаас хамаагүй давуу байдаг. Тийм сурагч шинэ материалыг маш сайн ойлгодог ч жишээ нь, бичгийн ажил дээр хоцорч, эсвэл ойлгосноо тодорхой, түргэн илэрхийлж чадахгүй, самбарт гарч, олны өмнө хариулахаас бэргэх нь бий.


Харамсалтай нь, хүүхдийн хөгжлийн чадавхийг багш нар, бүр эцэг, эх болгон ойлгож хүлээн авахад бэлэн бус байдаг байна. Тэгээд ч бүтээж туурвих хүмүүс хөндлөнгөөс тулгасан хатуу чанга дэглэмд дасахдаа муу, бүр энэ талаар маргах дуртай аж. Чухам иймийн учир Эйнштейн багш нартайгаа муудаж, энэ байдал нь дүнд нь муугаар нөлөөлдөг байжээ.


Ийм байдлыг ойлгож хүлээж авахыг эцэг, эх болон багш нарт эрдэмтэд уриалсан байна. Хүүхдийн сурлагын амжилтын тодорхой үзүүлэлтүүд аль нэг үед дунджаас доогуур байх нь хүүхэд чадвартай, бүр авьяастай болж өсөхөд огт саад болохгүй ажээ.


Эх сурвалж: "Монцамэ"

Comments

Popular posts from this blog

ХЯТАДЫН ЦАЙНЫ ЁС

Гуанжоу хотийн томоох зах, газруудын хятад нэршил

Автомашины эд анги 汽车零件