Posts

Showing posts from September, 2020

Үгийн хүч

Image
 Хэл нь хүний сэтгэхүй болон ертөнцийг үзэх үзэлд гайхалтайгаар нөлөөлдөг. Ажил үйлс бүтэлгүйтсэн үед бусдын хэлсэн сайхан үг биднийг тэврээд авсан юм шиг л тайвшруулдаг. Үгийн хүчийг роман уншиж буй хүн, хайрын захиа авсан юм уу ширүүхэн хэрэлдсэн нэгэн илүү мэдэрч байдаг. Үгээр хүнийг гомдоож, бас аргадаж болох бөгөөд зарим үгийг хүн хэдэн сар жилээр сэтгэлдээ тээж явдаг. Тэр ч бүү хэл өөрийн хэлсэн үг өөрт нь нөлөөлж байдаг бөгөөд муу муухай үг хэлсэн үед хүний биед тодорхой хэмжээний стрессийн шинж тэмдэг илэрдэг байна. Гэвч бид тэр болгон үгийн нөлөөллийг мэдэрдэггүй.  Тиймээс хүнийг үгээр хуурах маш хялбар. Жишээ нь, хүнсний бүтээгдэхүүний сурталчилгаан дээр “эмээгийн жороор” ч юм уу “уламжлалт аргаар хийсэн” гээд биччихсэн байхад амтлах мэдрэмжинд нөлөөлж илүү сайхан амтагдана. Тэгэхээр үг нь бидний мэдрэхүйд нөлөөлдөг ажээ. Үг нь сонгуулийн өрсөлдөөнд хүртэл чухал нөлөөтэй байдаг төдийгүй бидэнд өдөр тутам юуг яаж хүлээн авах, хэрхэн бодож санах, ямар үйлдэл хийх зэрэг...

Муу сурлагатнуудаас ухаантнууд төрдөг

Image
Дэлхийд нэр алдраа цуурайтуулсан Альберт Эйнштейн дунд сургуульд муу сурдаг байсныг бараг хүн бүр сонссон байх. Харин гарамгай физикчийн хувь заяа хосгүй гайхалтай биш ч, зүй ёсны тохиол байсныг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Сурлага сайн байх нь оюуны өндөр түвшинтэйн нотолгоо бус, харин ч эсрэгээр байдгийг Францын Пуатье их сургуулийн эрдэмтэд нотолжээ. Сурлага сайн байх нь мэдлэгийн түвшин өндөр болохыг, харин алдаж онох нь боловсролгүйн шинж тэмдэг гэдэг түгээмэл төөрөгдлийг няцаасан байна. Энэ төөрөгдөл чадавхитай сурагч, оюутнуудыг багагүй шаналгаанд оруулж, тэд алдаа хийхээс айдаг болж эхэлдэг аж. Францын сэтгэл судлаачид зургадугаар ангийнхныг оролцуулан гурван туршилт явуулжээ. Эхний шатанд сурагчдад үг хувиргах маш хүнд даалгавар өгсөн байна. Дараа нь хүүхдүүдийг хоёр бүлэгт хуваажээ. Эхний бүлгийн хүүхдүүдтэй сурна гэдэг маш энгийн зүйл дээр алдахгүй, азгүйтэхгүйгээр явахад хэцүү тухай ярилцсан байна. Хоёрдугаар бүлгийн хүүхдүүдийг судлаачидт айвшруулалгүй, зүгээр л өгсөн даалгава...

Эрүүл байхад нөлөөлөх таван чухал зүйл

Image
1. Ходоод эрүүл бол хоолонд дуртай, шингэцтэй байна. Ходоодны ажиллагаа сэтгэл санаатай шууд холбоотой. Сэтгэлийн зовиур шаналлаас болж хоол боловсруулах эрхтнүүд бүхэлдээ хямардаг. Ходоодоо эрүүл сайн байлгахын тулд аюулхай дээрээ хоёр гарын гурав гурван хуруугаар 2 талаас нь зэрэгцүүлэн 3 сек-ээр 3 удаа дарна. Дараа нь ялихгүй дор бас адил дарна. Энэ аргаар өдөрт 3 удаа дарж хэвшвэл ходоодны шарх, хорт хавдар мэтийн хүнд, хөнгөн өвчнөөс сэргийлж болдог байна. 2. Сайн унтаж амрах нь эрүүл энхийн чухал хэсэг юм. Хүн бүрийн онцлогоос хамаарч 6 - 8 цаг унтвал хангалттай. Унтаад сэрүүт л шууд босох нь маш чухал. Эс тэгвээс хорт хий, хаг хусам биед шингэж, нойрмог нурмагар, лүндээ хийморьгүй болдог. Бас унтахаар орондоо орсон л бол оюуныхаа “цонх”-ыг хааж юм бодох, ном уншихыг зогсоовол зохилтой. Нойр муутай хүний шилэн хүзүү нь хатуурдаг. Эм уух хэрэггүй. Эхлээд зүүн эрхийгээрээ хүзүүний зүүн урд дарна. Дараа нь эгэм уруу чиглэсэн гүрээний тараагуурын 4 цэгт дарна. Үүнийг хүзүүний зүүн, б...

Машины эд ангийн хятад нэршил

Image
 1. Автомат араа自动挡 2. Агаар тохируулгын компрессор 空调压缩机 3. Агаар шүүгч空气过滤器 4. Аккумлятор 电瓶(蓄电池) 5. Амортизатор 减震器 6. Аппаратур 高压泵 7. Араа (1-р утга) 齿 轮 8. Араа (2-р утга)档 (变速箱的挡位) 9. Араат мотор 齿轮电机 10. Арал 车架 11. Арлын дугаар 大架号,大梁号 12. Арын тэвш (багааж) 后备箱 13. Аюулгүйн бүс 安全带 14. Банкны таг 油箱口盖 15. Баруун урд дохио 前右转向 16. Баруун хойд хаалганы гадна бариул右后门外开把手 17. Босоо тэнцүүлэгч 平衡杆 18. Бөөр араа倒档齿轮 19. Гар 控制臂 20. Гар тоормоз 手刹 21. Гаргах клапан 排气门 22. Гарны втулк резин 控制臂衬套 23. Гармошк резин 波纹管 24. Гидравликийн шингэн液压液 25. Гидрийн насос 动力转向泵 26. Гидрийн шүүр液压油滤芯 27. Гилз 缸筒 28. Гишгүүр 台阶 29. Гупер (гүүпэр, гупр) 保险杠 30. 3,5-р араа三档, 五档 31. Гүйдэг араа滑动齿轮 32. Гэрэл шилжүүлэгч рычак组合开关 33. Гэрэл өсгөгч 增亮器 34. Дамар (шкив) 滑轮 35. Данхрат (домкрат) 千斤顶 36. Дифференциал 差速器 37. Дизелийн шүүр柴油滤 38. Доод араа降档 39. Дорцоов 六角扳手,套筒 40. Дотоод шаталтын хөдөлгүүр, ДШХ 内燃机 41. Дөрвөн ээлжийн дотоод шаталтын хөдөлгүүр 四冲程内燃机 42. Хоёр ээлжийн дотоод шатал...

Эдийн засгийн үг хэллэг 经济术语

Image
平均成本-Дундаж зардал 总需求-Нийлмэл эрэлт  平均不变成本-Дундаж тогтмол зардал 总供给-Нийлмэл нийлүүлэлт 平均总成本-Дундаж нийт зардал 平均可变成本-Дундаж хувьсах зардал 平均产量-Дундаж бүтээгдэхүүн 平均实物产品-Дундаж биет бүтээгдэхүүн  消费-Хэрэглээ 消费物价指数-Хэрэглээний үнийн индекс 需求-Эрэлт 系数总值需求弹性-Эрэлтийн мэдрэмжийн коэффицент 系数需求的收入弹性-Орлогоос хамаарах эрэлтийн мэдрэмжийн коэф. 粮食和农业组织- Хүнс хөдөө аж ахуйн байгууллага 需求弹性-Эрэлтийн мэдрэмж 供给弹性-Нийлүүлэлтийн мэдрэмж 名义汇率-Валютын нэрлэсэн ханш 实际汇率-Валютын бодит ханш 固定费用/ 固定成本 -Тогтмол зардал 国内生产总值-Дотоодын нийт бүтээгдэхүүн 国民生产总值-Үндэсний нийт бүтээгдэхүүн 投资- Хөрөнгө оруулалт 平减指数-Дефлятор  资本-Капитал 劳工-Хөдөлмөр 边际成本-Ахиуц зардал 货币需求-Мөнгөний эрэлт 边际产量-Ахиуц бүтээгдэхүүн 边际实物产品-Ахиуц биет бүтээгдэхүүн 边际储蓄-Ахиуц хадгаламж 边际收益-Ахиуц орлого 边际资源成本-Ахиуц нөөцийн зардал 边际要素成本-Ахиуц хүчин зүйлийн зардал 边际收益产品-Ахиуц бүтээгдэхүүний өртөг 边际替代数-Орлуулалтын ахиуц норм 货币供应量-Мөнгөний нийлүүлэлт 关税- Татвар 海关-Гааль 征税- Татварын төвлөрөл 过境税- Гуравдагч ор...

ХЯТАДЫН ЦАЙНЫ ЁС

Image
Хятадуудын цай уух соёл нь маш эрт 3000 жилийн тэртээгээс цайны мод тарьж байсантай холбон яригддаг. Хятад нь цайны түүх соёлоороо дэлхийд нэгдүгээрт бичигддэг, цайны асар их баялагтай бөгөөд 300 гаруй нэр төрлийн цайт ургамал ба цай байдаг гэсэн судалгаа байдаг.  Эдгээр цайнууд нь хүний биед үзүүлэх нөлөөлөл, тариалах хугацаа, хадгалах горим, чанараас шалтгаалж үнэ ханш нь кг нь 1000 төгрөгний цай байхад, зөвхөн нэг грамм нь 100000 төгрөгний үнэтэй цай ч байдаг байна. Хятадууд урт насалдаг хамгийн том шалтгаан нь тайван сууж цай уух, хөдөлгөөн хийх гэж үздэг.  XVII зуунаас эхлэн Хятадын цай дэлхийн олон орноор түгэн тархжээ. Одоогоор Хятад улсын Юннан, Гуандун зэрэг таван мужид цайны тариалан, цайны аж үйлдвэр ихээр хөгжсөн байдаг. Хятадын цайны тэнхим /цайны газар/ маш өвөрмөц эртний маягийг хадгалдаг бөгөөд  Шанхай, Гуанжоу зэрэг газарт хэдэн зуун  хүн  зэрэг цай уух том том цайны газрууд байдаг . ОРГАНИК ЦАЙ