Хятад хэлний тухай


Хятад хэл нь дэлхий дээр хамгийн олон хүн ярьдаг хэл юм. Мөн НҮБ-н албан бичгийн 6 хэлний нэг нь билээ. Хэлний аймагаараа бол Хятад, Төвд хэлний аймагт багтдаг. 

Хятад хэлний төв аялгуу путунхуа нь (Pu tong hua/普通话Бээжин аялгууг гол болгосон нийтээр хэрэглэх аялгуу ба одоо хэрэглэж буй үсэг нь хялбаршуулсан ханз юм. 1956 онд ханзны бичлэгийг одоогийн БНХАУ-ын эх газарт хэрэглэж байгаа гуй фан буюу хялбаршуулсан ханз гэж нэрлэдэг. Тайвань, Гонконг гэх мэт цөөн бүс нутагт хялбаршуулаагүй хэвээр хэрэглэдэг. 
Энэ нийтлэг хэлийг 2000.10.31 нд БНХАУ-н нийтээр хэрэглэх төрийн хэл болгон зарласан байдаг.
Нийтлэг Хятад хэлэнд 4-н үндсэн, 1 сул хөг байдаг. Зарим нутгийн аялгуу нь 9-10 хөгтэй. Хятад хэлээр тус улсын 91.59% -г эзлэх Хань үндэстэнгээс гадна хэд хэдэн жижиг үндэстэнгүүд харилцаж байна. Монгол хэлэнд үсэг гэж байдагийн адилаар Хятад хэлэнд ч мөн адил үсэг байна. Гэхдээ түүнийг Ханз гэж нэрлэдэг. Ханзыг дүрс үсэг ч гэж нэрлэх нь бий. Ханз нь ойролцоогоор 6000 гаруй жилийн түүхтэй. Ханзыг Хятад улс тэр аяараа хэрэглэж байгаа төдийгүй бусад улс үндэстэнгүүд (Япон, Солонгос гэх мэт Азийн) ч хэрэглэж байна. Хятадад байгаа Монгол, Манж, Төвд зэрэг үндэстнээс бусад нь ханз үсгийг нийтээр хэрэглэдэг. Одоогоор Хятад хэлний дүрс үсгийн сангийн тоог 91251 гэж тогтоогоод байна.

Эх сурвалж: https://www.facebook.com/280507922122137/posts/%D1%85%D1%8F%D1%82%D0%B0%D0%B4-%D1%85%D1%8D%D0%BB%D0%BD%D0%B8%D0%B9-%D1%82%D1%83%D1%85%D0%B0%D0%B9-%D1%86%D0%BE%D0%BC%D1%85%D0%BE%D0%BD%D1%85%D1%8F%D1%82%D0%B0%D0%B4-%D1%85%D1%8D%D0%BB-%D0%BD%D1%8C-%D0%B4%D1%8D%D0%BB%D1%85%D0%B8%D0%B9-%D0%B4%D1%8D%D1%8D%D1%80-%D1%85%D0%B0%D0%BC%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%BE%D0%BB%D0%BE%D0%BD-%D1%85%D2%AF%D0%BD-%D1%8F%D1%80%D1%8C%D0%B4%D0%B0%D0%B3-%D1%85%D1%8D%D0%BB-%D1%8E%D0%BC/315019722004290/



Comments

Popular posts from this blog

ХЯТАДЫН ЦАЙНЫ ЁС

Гуанжоу хотийн томоох зах, газруудын хятад нэршил

Автомашины эд анги 汽车零件