Тайваний вальютын нөөцийн тухай
Гадаад валютын нөөцөөр эдийн засгийн хүчирхэг байдлыг хэмжих үү?
Гадаад валютын нөөц нь аливаа улсын төв банкний зүгээс өөрийн валютаарх өр төлбөрөө төлөх, мөнгөний бодлогод нөлөөлөхөд ашигладаг гадаад валютаарх нөөц активууд билээ.
Энд нэг сонирхолтой асуултыг хамтдаа хөндөхөөр аливаа улсын валютын нөөц нь тухайн улсын эдийн засгийн хүчирхэг болон сул байдлыг илэрхийлдэг үү гэсэн асуултыг Тайваний жишээн дээр авч үзье.
Тайваний Төв Банкны 2018 оны 10-р сарын мэдээгээр гадаад валютын нөөц US$4613 тэр бум буюу нөөцийн хэмжээгээрээ Хятад, Япон Швейцарь болон Саудын Арабын дараа 5-рт ордог байнa.
Тайваний хувьд худалдааны илүүдэл өндөр хувьтай байсан нь гадаад валютын нөөц нэмэгдэх хүчин зүйл болж өгчээ. Өдгөө Тайваний гадаад валютын нөөцийн 80%-ыг гадаадын хөрөнгө оруулалт бүрдүүлдэг бөгөөд тэр дундаа хувьцаа болон бондоорх богино хугацаат хөрөнгө оруулалт бүрдүүлж байгаа ажээ.
Гэхдээ гадаад валютын нөөц их байвал тухайн улсын эдийн засаг хүчирхэг байна гэсэн үг биш юм. АНУ бол дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засаг хэдий ч яагаад валютын нөөцөөрөө эхний 10-рт жагсахгүй байгаа вэ? Аливаа улс яагаад их хэмжээний нөөцтэй байх ёстой вэ гэсэн хоёр үзэл баримтлал байдаг. Эхнийх нь өөрийгөө даатгах сэдэл буюу бусад орнуудаас санхүүжилт авахад гэнэтийн хязгаарлалт үүссэн нөхцөлд өөрийгөө даатгах сэдлээр тайлбарладаг. Тиймээс Тайваний валют хөрвөдөггүй, хөрөнгийн зах зээл нь найдвартай гарц биш зэргээс гадаад валютын нөөц нь урсгал дансны цочрол ба хөрөнгийн дансны хямралын нөлөөлөл ба эрсдэлийг бууруулдаг. Учир нь АНУ-ын үндэсний валют болох ам доллар дэлхийн валютын захад байнга эргэлддэг учраас валютын хадгаламж ихээр шаардлагагүй байдаг ажээ. Нөгөө талаас валют нь хөрвөдөг, санхүүгийн зах зээл нь тогтвортой зэргээс үүдэн АНУ гэх мэт өндөр хөгжилтэй орнууд их хэмжээний валютын нөөц бүрдүүлэх сонирхол бага байдаг байна. Удаах нь Азийн мерчентализм үзэл болох экспортын өрсөлдөх чадвартай холбоотойгоор буюу валютынхаа чангарлыг удаашруулах замаар экспортын өсөлтийг хөхиүлэн дэмжих зорилгоор нөөц хуримтлуулдаг гэж тайлбарладаг.
Тиймээс валютын нөөц нь аливаа улсын төв банкны зүгээс бусад орны валютаар солих, ханшийн хэлбэлзлийг удирдах хэрэгсэл болдог. Тухайлбал, 1997 оны азийн санхүүгийн хямралаар Тайвань доллар 19%-иар унасан бол Индонезийн рупи 70%, Тайландын бахт 55%, Солонгосын вонь 50%-иар тус тус унаж байсан нь нэг талаас валютын нөөц их хэмжээгээр бүрдүүлсний үрээр валютын ханшийн хэлбэлзлээс ашиг олох сонирхолтой этгээдүүдийн халдлагад өртөхгүй байх, худалдааны тогтвортой тэнцвэрийг хангах зэргээр нөлөөллийг бууруулж чадсан байна.
Том орнуудын валютын нөөц нь 3-4 сарын экспорт ба импортыг дэмжих чадвартай байдаг бол энэ нь Тайваньд тохиромжгүй ажээ. Тайвань нь жижиг, нээлттэй эдийн засаг учраас ханш нь олон улсын хөрөнгийн урсгалын нөлөөлөлд амархан өртдөгөөс гадна, олон улсын валютын сангийн гишүүн улс биш тул гадны тусламжинд найдах боломж бага байдаг. Иймээс, дэлхийн бусад улсуудтай харьцуулахад гадаад валютын нөөц өндөр байхаас өөр аргагүй юм.
Тайваний төв банк валютын захын ажиллагаанд идэвхитэй оролцох байдлаар ханшийн хөдөлгөөнд нөлөөлөгч дэглэм (олон улсын хэллэгээр managed floating) буюу удирдлагатай хөвөлтийн дэглэмийг 2002 онд баталсан байна. Өөрөөр хэлбэл, банк хоорондын валютын захад Төв банкных нь оролцоо их учраас Тайваний ханшийн дэглэмийг удирдлагатай хөвөгч дэглэмд тооцдог бөгөөд жижиг нээлттэй эдийн засагтай, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын дэглэм нь либераль, экспортын бүтээгдэхүүн нь дэлхийн захын үнээс ихээхэн хамааралтай, шатахууныг гаднаас авдаг зэрэг Монгол улстай адил онцлогуудтай зэргээр нь хөвдөг дэглэмийг сонгоход хүргэсэн нь гарцаагүй.
Гадаад болон дотоод хүчин зүйлүүдийн нөлөөлөл байгаа хэдий ч Тайваний төв банкных нь зүгээс зохистой удирдах замаар тайвань долларын ханшийг тогтвортой барьсаар байна. Түүнчлэн санхүүгийн сахилга батыг нэмэгдүүлэх, үндэсний хэмжээнд гадаад валютын захын тогтвортой хөгжлийг хангах үүднээс гадаад валютын ихээхэн хэмжээний арилжааны талаар тайлагналын системийг хэрэгжүүлдэг ажээ.
Дашрамд дурдахад, манайд тайвань долларыг арилжааны банкууд арилжаалдаггүй тул Тайваньруу зорчихдоо ам доллар авч яван онгоцны буудал эсвэл банкин дээр тайвань доллар болгон солиулах боломжтой.
Эх сурвалж:
https://www.facebook.com/MongoliansinTaiwan/posts/2167754076876802?__tn__=K-R

Comments
Post a Comment