Тайваньчуудын азын тоо хийгээд дургүй тоо

Тайваньчууд яагаад 4-ийн тооноос жийрхэж, яагаад онцгойлон 6, 8-ын тоонуудад дуртай байдаг вэ? 
Энэ нь дуудлагын төсөөтэй байдлаас болж хятадын соёлд энэ бүхэн хэлбэрээ олжээ. 4-ийн тоо нь  四-sì гэж дуудагддаг нь  мөн хятад хэлний 死-sǐ буюу үхэх гэсэн үгтэй төстэй сонсогддог тул уг тоонд дургүй байдаг. 



Энэ шалтгаанаас болоод зарим эмнэлэгт 4-ийн тоо бүхий давхар байдаггүй, зарим хүмүүс 4 тоо орсон шуудангийн хаяг бүхий байшин худалдаж авахыг хүсдэггүй. Хэрвээ хаяг нь 4-ээр хэсгийн жуншанг гудамжны, 4-р байрны, 4 давхар гэсэн хувийн сууц, байр байвал үнийн хувьд маш эргэн тойрныхоо байрнаас хамаагүй хямд байх жишээний. 


Үүнээс гадна 6-ын тоо нь liù буюу эртний хятад хэл дэх 禄(祿) lù- цалин буюу ажилчдын хөлс, шан гэсэн утга бүхий үгтэй ойролцоо сонсогддог. Тэгвэл 8-ны тооны учир нь бол 八- буюу 8 нь хятад хэлэнд түгээмэл хэрэглэгддэг 发()-гэдэг үгтэй ойролцоо сонсогддог. Энэ үг нь баяжих, мөнгөтэй болох гэсэн салаа утгыг илэрхийлдэг ажээ.

Эх сурвалж: A course in contemporary chinese textbook Pg-128

Comments

Popular posts from this blog

ХЯТАДЫН ЦАЙНЫ ЁС

Гуанжоу хотийн томоох зах, газруудын хятад нэршил

Автомашины эд анги 汽车零件