Англи хэлний тухай /Дэлхий дээрх 6 хүн тутмын нэг нь англиар ойлгож бас ярьж чаддаг/
Англи хэл (English эсвэл the English language) нь Англид үүссэн Баруун Германы хэл юм. Энэ нь дэлхийн хамгийн түгээмэл хэлүүдийн нэг бөгөөд Нэгдсэн Вант Улс, АНУ, Канад, Австрали, Шинэ Зеланд, Ирланд, Карибын
орнуудад албан ёсны хэл болдог. Энэ хэлээр дэлхий дээр 310 сая хүн
төрөлх хэлний хувиар, мєн тооны хүн хоёрдогч хэлний хувиар ярьж байна.
Орчин цагийн англи хэл нь эртний англи буюу англо-саксон хэлний нэгэн аялга байдлаар үүсч, 5 дугаар зууны үед Британид нэвтэрсэн баруун герман аялгаар баяжсан хэл ажээ. Түүнчлэн түүхэн хөгжлийн явцад латин болон франц хэлний норманд аялгаар баяжиж ирсэн байна. 1362 онд франц хэлийг халж, англи хэлийг Английн хууль ёсны хэл болгосноор англи хэлний жинхэнэ сэргэлт эхэлж, 14-р зууны Английн утга зохиолын үүсэл, 15-р зууны хэвлэлийн үүсэл, 16-17 зууны Уильям Шекспир, Эдмунд Спэнсэр, Кристофер Марлоуи нарын Англи утга зохиолын суут төлөөлөгчдийн эринг дамжин, хэл зүйч Самуэл Жонсон (1709-1784)-ийн зохиосон англи хэлний стандартчилсан дүрэм гарснаар орчин цагийн төгс хэл болж бүрэлдсэн гэж үздэг байна.
Дэлхийн хүмүүсийг хэл, хайр, сайхан сэтгэл нэгтгэдэг. Харин тэрхүү холбогч хэл бол мэдээж англи хэл юм. Англи хэл нь өнөөдөр Америк, Англи, Австрали, Канад гэх мэт дэлхийн олон оронд албан ёсны хэл болж, нийт 600 сая гаруй хүн төрөлх болон хоёрдогч хэлний хувиар ярьж байна. Ингээд та бүхэнд энэхүү агуу хэлний тухай сонирхолтой зарим зүйлсийг хүргэе.
Англи хэлэнд “e” гэсэн эгшиг нь хамгийн түгээмэл хэрэглэдэг бөгөөд “q” гийгүүлэгч нь хамгийн бага хэрэглэгддэг байна.
Англи хэлэнд a, e, i, o и u эгшигээр эхэлсэн таваг үг байдаг. Үүнд abstemious, abstentious, arsenious, arteriosus facetious
Англи хэлний цагаан толгойн бүх үсгийг оруулсан өгүүлбэр бол “The quick brown fox jumps over the lazy dog” буюу “Түргэн бор үнэг залхуу нохойны дээгүүр харайгаад өнгөрлөө” гэсэн өгүүлбэр байдаг аж. Сонирхолтой байгаа биз?
Англи хэлний “Pronunciation” буюу “дуудлага” хэмээх үг нь хамгийн буруу дуудлагатай үг юм.
Англи хэлний хамгийн урт үг бол “pneumonoultramicroscopicsilicovolcanoconiosis” хэмээх 45 үсэгтэй үг бөгөөд энэ нь цахиурын шорооноос болж үүсдэг уушигны өвчин юм.
Дэлхий дээрх 6 хүн тутмын нэг нь англиар ойлгож бас ярьж чаддаг.
Хамгийн анхны англи хэлний толь бичгийг 1755 онд Самуэл Жонсон (Samuel Johnson) зохиож байжээ.
Эх сурвалж:
http://updown.mn/23295.html#prettyPhoto
https://www.caak.mn/view/8264468/
https://mn.wikipedia.org/wiki/%D0%90%D0%BD%D0%B3%D0%BB%D0%B8_%D1%85%D1%8D%D0%BB

Comments
Post a Comment